Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Орхон аймгийн Баян-Өндөр суманд 220кв-ын дэд станцын хаалттай хуваарилах байгууламжид ГАЛ ТҮЙМЭР гарсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 59 секунд

Гэнэтийн эрсдэлийн улмаас өчигдөр /09.03/ 18:51 цагт "Эрдэнэт" дулааны станц хүчдэлгүй болж, ЭДЦС, ЭҮДЦС, Тосон ДЦС буюу Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймаг хүчдэлгүй болж, цахилгаан тасарсан талаар бид мэдээлсэн.

Энэхүү цахилгааны ослын улмаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэг зогсолт хийсэн юм.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Орхон аймгийн Баян-Өндөр сум 220 кв-ын дэд станцын хаалттай хуваарилах байгууламжид гал түймэр гарсан дуудлага өчигдөр буюу 09 сарын 03-ны 18:55 цагт ирсэн.Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 19:23 цагт зогсоож 19:43 цагт бүрэн унтраасан" хэмээлээ.

ТӨСӨВ 2026: Орхон, Дорноговь тэргүүтэй 8 аймаг 1.4 ИХ НАЯДЫН орлого төвлөрүүлэхээс Өмнөговь 1.1 ИХ НАЯДЫГ нь бүрдүүлнэ
ТӨСӨВ 2026: Орхон, Дорноговь тэргүүтэй 8 аймаг 1.4 ИХ НАЯДЫН орлого төвлөрүүлэхээс Өмнөговь 1.1 ИХ НАЯДЫГ нь бүрдүүлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.