Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: ОХУ, Хятадын хамтарсан “Сибирийн хүч-2” газын хоолойн төсөл Монгол Улсын газар нутгаар дайран өнгөрөхөөр тохиролцсоныг албан ёсоор мэдэгдье

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын төрийн тэргүүн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятад, Оросын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг дахин таван жилээр буюу 2031 он хүртэл сунгаж, мөн ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулах үеэрээ "ОХУ, Хятадын хамтарсан "Сибирийн хүч-2" газын хоолойн төсөл Монгол Улсын газар нутгаар дайран өнгөрөхөөр тохиролцсоныг албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн юм.

ТӨСӨВ 2026: Хүүхдийн мөнгөнд 1.5 ИХ НАЯД төгрөгийг зарцуулна
ТӨСӨВ 2026: Хүүхдийн мөнгөнд 1.5 ИХ НАЯД төгрөгийг зарцуулна
 
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно