
Монгол Улсад электрон тамхины зах зээл дээрх RELX, Snowplus болон Vookbar брэндийн бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр гаалийн төв лабораторийн шинжилгээнд хамрагдан, зохих ёсны татваруудаа төлж, хамрагдах кодын дагуу оруулж ирж буй гэдгээ “Электрон Гаджет” ХХК, “Рич Эксим Лайн” ХХК, “Эм Эн Иновейшн Глобал Смарт Технологи” ХХК-иуд тус бүр мэдэгдлээ.
Тус мэдэгдлүүдэд, олон улсын стандартын шаардлагыг хангаж буй эдгээр бүтээгдэхүүн нь 2404120000 кодоор бүртгэгдсэн бөгөөд Монгол Улсын гаалийн байгууллагын төв лабораторид нарийвчилсан шинжилгээнд хамрагдан баталгаажсаны дараа импортоор орж ирдэг байна.
Ингэснээр хэрэглэгчид дэлхийн жишигт нийцсэн, гарал үүсэл нь тодорхой, чанарын баталгаатай электрон тамхи болон холбогдох хэрэгслийг хэрэглэх боломжтой болж байгаа юм.
Ингэснээр хэрэглэгчдэд баталгаатай, стандартын дагуу үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн хүргэх бөгөөд энэ нь эрүүл мэндийн эрсдлийг бууруулахад чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.
Мөн “электрон бараа” гэдэг нэршлээр орж ирдэг гэх мэдээллийг санаатайгаар удаа дараа түгээж буй нь бодит байдалтай үл нийцсэн асуудал гэдгийг онцолжээ.
Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр янжуур тамхины татварыг нэмэгдүүлэхээс гадна “Электрон тамхи” ба бусад хоруу чанар багатай бүтээгдэхүүнүүдийг хуульчилах, зохицуулах, онцгой албан татвар ногдуулах зэрэг заалтууд орохоор байгаа юм.


