Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСӨВ 2026: Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд шинээр 500 тэрбум төгрөгийн зээл олгож, 108.9 тэрбум төгрөгийн хүүг төр төлнө

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 55 секунд

Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Тэгвэл энэ удаагийн төсвийн төсөлд "Шинэ хоршоо-чинээлэг малчин хөдөлгөөнтэй холбоотой төсвийг дараах байдлаар тусгажээ.

Тодруулбал, 2026 онд шинээр 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор төлөвлөж, зээлийн хүүгийн дэмжлэгт 108.9 тэрбум төгрөгийг төрөөс хариуцан төлөхөөр төсвийн төсөлд тусгасан байна.

Ташрамд дурдахад, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөний хүрээнд хоршооны гишүүн малчдад зориулж 50.0 сая хүртэл төгрөгийн зээлийг олгож, нийт зээлийн хүүгийн 12 нэгж хувийг төрөөс хариуцан төлж байна. Тус хөдөлгөөний хүрээнд 2024-2025 онд нийт 26,759 хоршооны гишүүн малчинд 841.9 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа юм.

ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д Байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээ эцэслэн тохиролцжээ
ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д Байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээ эцэслэн тохиролцжээ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.