Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИЗНН-аас МАН-тай хамтран ажиллах гэрээ байгуулах Ажлын хэсгийг байгууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Иргэний зориг, ногоон намын Улс төрийн зөвлөл 19.00 цагаас хуралдах гэж буй талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн. Тодруулбал,

-Г.Занданшатарын Засгийн газартай ИЗНН хамтран ажилласан хугацааны үр дүн, ажлын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

-Есдүгээр сарын 14-нд болох намын ээлжит бус Их хурлын бэлтгэл ажлын талаар

-2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан байгуулагдсан Бодлогын зөвлөлийн ажлын явцыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.

Тэгвэл тус намын Улс төрийн зөвлөлөөс дараах гурван шийдвэрийг гаргасан байна. Үүнд:

-МАН-тай хамтран ажиллах гэрээ байгуулах Ажлын хэсгийг байгуулжээ. Тус Ажлын хэсгийг ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхжаргал ахалж, УИХ-ын гишүүн Р.Батболд, С.Замира нар ажиллахаар болсон байна.

-Хоёрдугаарт, энэ сарын 14-нд болох ИЗНН-ын 12 дугаар ээлжит бус Их хурлын бэлтгэл ажлын мэдээллийг сонсжээ.

-Гуравдугаарт, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бэлтгэл ажлын "Бодлогын зөвлөл" иргэд, гишүүдтэй холбогдсон асуудлаар санал солилцсон байна.

ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: 90 сая тн нүүрс экспортлон, 31 их наядын орлого олж, 33 их наядын зарлага гаргаж, 1.3 их наядын алдагдалтай байхаар төлөвлөжээ
ТӨСВӨӨР ЮУ БАЙНА: 90 сая тн нүүрс экспортлон, 31 их наядын орлого олж, 33 их наядын зарлага гаргаж, 1.3 их наядын алдагдалтай байхаар төлөвлөжээ
 
Увс аймгийн Засаг даргын орлогчоор С.Анхбаярыг томилжээ
Увс аймгийн Засаг даргын орлогчоор С.Анхбаярыг томилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.