Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр Ардчилсан нам шинэ даргаа сонгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 7 секунд

May be an image of 4 people and textӨнөөдөр /2025.08.31/ Ардчилсан намын шинэ дарга тодорно. Тодруулбал, Ардчилсан намын ҮБХ-ны хурал Төрийн ордонд 09.00 цагт хуралдаж, намын даргаа сонгоно. Улмаар үргэлжлүүлэн намын Их хурлаа хуралдуулж шинэ даргыг батламжлах юм. Намын ҮБХ-ны Дотоод сонгуулийн хороонд өнгөрөгч Баасан гарагт намын даргад нэр дэвшихээр дараах дөрвөн хүн бүртгүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл, дараах нэр дэвшигчдээс Ардчилсан намын шинэ дарга сонгогдох юм.

Тэгвэл нэр дэвшигчдийн товч намтрыг та бүхэнд сонирхуулж байна.

May be an image of 1 person and text

Одонгийн ЦОГТГЭРЭЛ - УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга

Мэргэжил: Эдийн засаг

Сонгуульт албан тушаал:

2009 он Ардчилсан намын гишүүн

2013 оноос АН-ын ҮЗХ, ҮБХ-ын гишүүн

2014-2017 он Увс аймгийн Ардчилсан намын дарга

2017 оноос АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн

May be an image of ‎1 person and ‎text that says '‎46 ubn ubn Юy 6AЙHA? Η Ham ubn AUO ปวก חס ubn APA4ИЛCAH APA4ИЛCAHHAM APA Ham ) U‎'‎‎

Бөхчулууны ПҮРЭВДОРЖ - УИХ-ын дэд дарга

1990-1994 онд Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль

Мэргэжил: Гадаад харилцаа, багш, орчуулагч

Сонгуульт албан тушаал:

1992 оноос Ардчилсан намын гишүүн

2004-2012 болон 2016 оноос Үндэсний бодлогын хорооны гишүүн

2009-2012 он Ховд аймгийн Ардчилсан намын дарга

2019-2020 он Ардчилсан намын дэд дарга

2016-2020 он УИХ-ын гишүүн

2020-2024 он УИХ-ын гишүүн

2024 оноос УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга

May be an image of 1 person and text that says 'HAU NIGAH сан Нам ubn U ЮУБлИНА УБА ubn ubn АРДЧИЛСАНнАм АРДЧИЛАННАМ ЧИЛСАН нам'

Жудагийн БАЯРМАА - УИХ-ын гишүүн

Төгссөн сургууль:

1995 онд Гадаад Хэлний Дээд Сургууль, Англи хэлний орчуулагч-багш

2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эрх зүйч

2024 онд МУИС-ийн Бизнесийн сургууль, Бизнесийн удирдлага

2008 онд Япон Улсын Осакагийн Их Сургууль, Нийгмийн ухааны магистр

2016 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, докторант

Мэргэжил: Олон улсын харилцаа, Эрх зүйч , Англи, орос хэлний орчуулагч, багш

Сонгуульт албан тушаал:

1991 он. МоАН-ын гишүүн

1998-2002 он МҮАН-ын Шинэ үе болон Ардчилсан намын Ардчилсан залуучуудын холбооны нарийн бичгийн дарга

2002-2006 онд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, 2001-2005 онд Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүн, 2019 оноос одоог хүртэл АН-ын ҮБХ-ны гишүүн, 2023 оноос одоог хүртэл ҮБХ-ны тэргүүлэгч, 2023 оноос одоог хүртэл АН-ын дэд дарга

May be an image of 1 person and text that says 'Ubn บ บ HAA Ubn Юy 6AЙHA? APA4 APA4 ApA4илcaH Ham ก U ว 天にさ ONEAS ubn ก APA4ИЛCAH -9A4ИЛCAHHAm HAM ก'

Бархүүгийн ОТГОНБАТ - Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

Төгссөн сургууль:

2003 онд Дикинсоны Улсын Их Сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр

2005 онд Кюнсландын Их Сургууль, Ахисан түвшний диплом

2016 онд Харвардын Их Сургууль,Төрийн удирдлагын магистр

2025 онд Пеннсильванийн Их Сургууль, Боловсролын ухааны доктор

Мэргэжил: Эдийн засагч

Сонгуульт албан тушаал:

2007 он Ардчилсан намын гишүүн

2007 оноос АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн

Маргааш автомашинууд дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцоно
Маргааш автомашинууд дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцоно
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.