Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Болормаа: Б.Хурц гэх хүн олон жил “бугшсан” хүн л сайн УИХ-ын гишүүн гэж хэлээд байх шиг байна. Ямар ордонд хамгаалалтын ажилтан авах гэж байгаа биш дээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 31 секунд

ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн Э.Болормааг цагдаагийн байгууллагаас шалгаж  эхэлсэн нь үнэн гэвӨнгөрөгч Пүрэв гарагт болсон Ардчилсан намын ҮБХ-ны хуралдааны үеэр АН-ын гишүүн Б.Хурц "УИХ-ын 126 гишүүнээс ордонд төөрдөг хүүхдүүд зөндөө байна. Тийм хүмүүсийг бид бэлдэж болохгүй" гэх байр суурийг илэрхийлсэн. Түүний илэрхийлсэн эл байр суурьтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Э.Болормаа "5 жилийн өмнө орчим анх ордонд ажилд орж байлаа. Одоо хүртэл ажлын эхний өдрөө санадаг. Ямар их хүндлэл, айдас мэдрэгдэж байсныг. За тэгээд мэдээж төөрдөг л байсан. Ямар ч хүн шинэ ажил, шинэ орчинд ороод дасан зохицох хугацаа орно.

Хурц хэмээх хүний хэлээд байгаа цаад санаа нь ордонд олон жил “бугшсан” хүн л сайн УИХ-ын гишүүн байна гэж хэлээд байх шиг байна. Ямар ордонд хамгаалалтын ажилтан авах гэж байгаа биш дээ…

Энэ 126 гишүүнээс бүрдсэн УИХ-ын дийлэнх нь анх удаа сонгогдсон. Анх удаа ордонд орж ирж үзсэн хүн ч бидний дунд бий. Энэ бол энэ парламентын ДАВУУ тал. Та бүхний урлаж бүтээсэн олон жилийн нам дамнасан хулгай луйврын схемийн нэг хэсэг биш гэсэн үг юм.

Олон сонгогдсон гишүүдийн ч давуу тал, сул тал бий. Шинэ гишүүдэд ч мөн адил. Бид бүх зүйл дээр санал нэгдэх албагүй. Гэвч бид хамтдаа хэлэлцэж, мэтгэлцэж, олонхын саналаар шийдвэр гаргадаг. Энэ бол ардчилал.

Би энэ Хурц хэмээх хүнийг танихгүй, мэдэхгүй. Энэ хүний угсарсан гэх хонгилоор “чирэгдсэн”, хэлмэгдсэн хүмүүсийн яриаг л бусдын адил уншиж сонсож байлаа.

Харин иймэрхүү сэтгэхүйтэй олон хүнтэй ордонд таарч байсан. Залуучуудыг зөвхөн хүүхдүүд гэж хардаг. Агуулга биш хэлбэр л ярьдаг. Өөрсдийн олон жилийн хүчний байгууллагын холбоо сүлбээндээ “амтшаад” бүхнийг дарангуйлж болно хэмээн итгэдэг. Хамгийн аймар нь эх орны төлөөх сэтгэл гэхээс илүү хувийн эрх ашиг л үнэртдэг.

Энэ хүний үеийн улс төрийн зарим зүйлсийг сонсоход хүн итгэмээргүй гэмээр зүйлс байдаг. Гэтэл эрт дээр үеийн түүх биш саяхны л үйл явдлууд. Туйлын сайн туйлын муу гэж дүгнэж хэлэхгүй ч Монголын улс төр ямар ч байсан сайжирч байгаа гэж итгэдэг. Бид энэ эрчээрээ урагшлах ёстой. Ямар ч байсан “Цааш нь ярих уу яах уу” гэж УИХ-н гишүүдийг дарамталж дээрэлхдэг харанхуй бүдүүлэг өдрүүд руу буцах ёсгүй.

За энэ ч яахав. Ардчилсан намын нөхөддөө Үндэсний бодлогын хорооны хуралд нь өндөр амжилт хүсье. Улс төрийн намын дотоод шинэчлэл нь УИХ-ын шинэчлэлийн суурь болдог гэдэгт итгэдэг. Намын даргын сунгаанд оролцож байгаа бүх нэр дэвшигчдэд амжилт хүсье ээ" гэжээ.

43 хорооны хамтарсан багийн бүрэлдэхүүнийг хар тамхитай тэмцэх чиглэлээр сургалтад хамрууллаа
43 хорооны хамтарсан багийн бүрэлдэхүүнийг хар тамхитай тэмцэх чиглэлээр сургалтад хамрууллаа
 
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.