Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

43 хорооны хамтарсан багийн бүрэлдэхүүнийг хар тамхитай тэмцэх чиглэлээр сургалтад хамрууллаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 21 секунд

May be an image of 13 people and textСонгинохайрхан дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 43 хорооны хамтарсан багийн бүрэлдэхүүнд Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, СХД-ийн Прокурорын газартай хамтран сургалт зохион байгууллаа. Арга хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөчдийн Хурлын дарга Б.Золбоо нээж хэлсэн үгэндээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь дан ганц цагдаагийн байгууллагын ажил биш бөгөөд үүнд төрийн шат шатны байгууллагуудын оролцоо чухал гэдгийг онцлов.

May be an image of 2 people and text that says 'U ubn รก U ubn Юy6AЙHa? Юy 6AЙHA? ubn U bn ubn bn ubn Ra U bn ubn U U'

Мөн хороодын хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, цагдаагийн хэсгийн байцаагчдын ажлын уялдаа холбоо, мэдээллийн урсгалыг сайжруулах, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх шаардлагатай байгааг хэлсэн юм. Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлийн хэрэглээ аюулын харанга дэлдэж буй энэ цаг үед сургалт зохион байгуулагдаж буй юм.

May be an image of 9 people, people studying and text

Сургалтын үеэр хар тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхэд хамтарсан багийн оролцоо, өсвөр насны хүүхдүүдэд тавих хараа хяналтыг сайжруулах, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулах талаар хамтарсан багийнхан мэдээлэл солилцлоо.

Увс аймгийн ЗАСАГ ДАРГА: Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр дарга, удирдлагууд үг хэлж, сурагчид, эцэг эхчүүдийг хүлээлгэдэг байдлаас татгалзана
Увс аймгийн ЗАСАГ ДАРГА: Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр дарга, удирдлагууд үг хэлж, сурагчид, эцэг эхчүүдийг хүлээлгэдэг байдлаас татгалзана
 
Эхнэр нь золгүйгээр амиа алдсан Тайланд дахь Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татжээ
Эхнэр нь золгүйгээр амиа алдсан Тайланд дахь Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.