Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлснөөр автобусны хурд 2.7 хувиар нэмэгдэж, хүлээлтийн хугацаа 3-5 минут болж буурчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн авто замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх шийдвэр гарснаас хойш нийтийн тээврийн автобусны хурд, хүлээлтийн хугацаа хэрхэн өөрчлөгдөж, ямар ахиц гарч байгаатай өнөөдөр танилцлаа. Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал нөхцөл байдлыг танилцуулав.

Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ өдрүүдэд хөдөө орон нутгаас нийслэлийг зорих машины тоо 3-4 дахин, нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал 5 дахин нэмэгдэж байгаа учир нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, автобус явах боломжийг нэмэгдүүлж, төв зам дагуу 15 байршилд зохицуулалт хийн ажиллаж байна. Бүрэн чөлөөлсөн энэ хугацаанд эхний байдлаар дараах үр дүн гарч байна. Тухайлбал,

М:1 чиглэлийн Таван шараас Офицеруудын ордон орох замналын хурд өмнө нь 110 минут байсан бол одоо 90 минут болж буурсан. Нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж чадсанаар автобусны хурд 2.7 хувиар нэмэгдэж, хүлээлтийн хугацаа дунджаар 8-10 минут байсан бол 3-5 минут болж иргэдэд үйлчилж байна.

ТАНИЛЦ: “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрсийг зарлаж байна
ТАНИЛЦ: “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрсийг зарлаж байна
 
П.Ганзориг: Эдийн засгийг гол хөдөлгөгч хүч нь ХУВИЙН ХЭВШИЛ
П.Ганзориг: Эдийн засгийг гол хөдөлгөгч хүч нь ХУВИЙН ХЭВШИЛ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.