Өнөөдрөөс нийслэлд тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хэрэгжиж эхэлж буй. Тэгвэл тэгш, сондгой зохицуулалтад хамрагдахгүй тээврийн хэрэгслийг дараах байдлаар зохицуулжээ. Үүнд:
-Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
-Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй
-Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ, үзүүлдэг
-Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдийг үйлчлэх,
-Нийтийн тээврийн
-Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээний
-Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
-Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын гэсэн тээврийн хэрэгсэл хамаарахгүй.