Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх шийдвэрт хүрсэн билээ. Энэ айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, дахин боловсруулах үйлдвэрлэлийн сайд Торобаев Бакыт Эргешевич нар хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.

May be an image of 2 people, people studying, newsroom and text

Төрийн тэргүүний айлчлалын дараа Бүгд Найрамдах Киргиз улсын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Монгол Улсад ирээд байна. Тэдний хүсэлтээр ХХААХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Монголын махны холбоо болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хамт /2025.08.26/ хүлээн авч уулзлав.

May be an image of 4 people and text

Уулзалтын үеэр Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас бүх төрлийн малын мах импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, урт хугацааны хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байна гэв. Мөн Киргиз Улсад үйлдвэрлэсэн жимс, жимсгэнэ болон хүнсний ногоог Монгол Улсад экспортлох бүрэн боломжтой гэдгээ танилцуулсан юм.

Ийнхүү хоёр тал бараа бүтээгдэхүүний эргэлтийг харилцан ашигтай, тогтвортой болгох чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар ярилцлаа.

Нийслэлийн ШШГГ-ын баруун талын туслах замыг маргааш өглөөний 06 цагаас эхлэн хааж, дулааны шугам шинэчилнэ
Нийслэлийн ШШГГ-ын баруун талын туслах замыг маргааш өглөөний 06 цагаас эхлэн хааж, дулааны шугам шинэчилнэ
 
ЧУУЛГАН: Бүх нийтийн амралт бямба, ням гарагт тохиовол ажлын өдөрт шилжүүлдэг байх хуулийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Бүх нийтийн амралт бямба, ням гарагт тохиовол ажлын өдөрт шилжүүлдэг байх хуулийг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.