Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуугаар жолоо барьсан 258, эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 150 зөрчлийг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Тээврийн цагдаагийн албанаас “УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД” арга хэмжээг улсын хэмжээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор энэ сарын 22-23-нд зохион байгууллаа.

Хяналт шалгалтаар нийт 4107 зөрчил илрүүлснээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 258, эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 150 зөрчлийг илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 35 тээврийн хэрэгсэл, жолоочийг олж тогтоон, хариуцлага тооцон ажиллажээ. Иргэд, жолооч та бүхнийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, хариуцлагатай, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан АН-ын даргад албан ёсоор нэрээ дэвшүүлж буйгаа зарлав
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан АН-ын даргад албан ёсоор нэрээ дэвшүүлж буйгаа зарлав
 
Голомт банк Монгол Улсын топ-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгджээ
Голомт банк Монгол Улсын топ-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.