Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Германы иргэнийг зодож, дээрэмдсэн гэх Монгол Улсын иргэн Б-г олж тогоон, шалгаж байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

Энэ сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт “Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт ХБНГУ-ын иргэнийг үл таних морьтой хүн зодож дээрэмдсэн" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн алба хаагчид алдагдсан эд зүйлийг эрэн сурвалжлах, сэжигтэй этгээдийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, гадаадын иргэний биед хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Б гэгчийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, хувь хүн та гадаад улсын иргэдийг манай улсад зорчих хугацаанд тэдний аюулгүй байдалд анхаарч, аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Эмэгтэй хүний биед халдаж, хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр З.Шинэчагтгад 310 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноожээ
Эмэгтэй хүний биед халдаж, хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр З.Шинэчагтгад 310 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноожээ
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.