Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шинэ явган замын дээгүүр автомашин гарах асуудлууд гарч байна. Явган зам дээр автомашин явах даацгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

Энхтайваны өргөн чөлөө буюу Геологийн төв лабораторийн уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл нийт 11.6 км урт явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж байна. Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх ажлыг “Бадрах инженеринг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нийт ажлын явц 50 хувьтай байна. “Хархорин” захын ойролцоо монгол чулуугаар хийж байгаа явган хүний зам дээр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажиллалаа.

Хархорины гүүрнээс 32 дугаар байр хүртэлх хэсэгт явган хүний замын ажилд ашиглаж буй чулууг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорт байрлалтай “Үүдэнчулуу” ХХК-иас авч, суурилуулж байгаа аж. Нийт 3500 ам.метр чулуу авсан. Өнөөдрийн байдлаар 3490 ам.метр чулуугаар явган хүний замыг хийж дуусгажээ. Уг чулуун замыг стандартын дагуу, явган хүн зорчиход хүртээмжтэйгээр дөрвөн метр өргөн хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хөтөч хавтанг ч хийж байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс хэллээ.

модны талбай ба "U ubn Юy Юy6aИHA? 6AйHa? ubn ubn Ubn Ubn" гэсэн бичвэр нарын зураг байж магадЯвган замын ажлын талаар “Бадрах инженеринг” ХХК-ийн Төслийн менежер Ө.Баттулга “Хуучин явган замын хавтангуудыг Сонгинохайрхан дүүрэгт хүлээлгэн өгч байгаа. Шинэ явган замын дээгүүр автомашин гарах асуудлууд гарч байна. Манай ажилчид тухайн ажил хийж буй байршилдаа байрлаж бараа материал, ажлаа хянах зэргээр ажиллаж байгаа. Жишээлбэл, автомашин гарч ирээд техникийн тос асгарсан тохиолдол гарсан. Шинэ хийсэн явган замуудыг бэхжих хүртэл гэмтээхгүй байх хэрэгтэй. Явган зам дээр автомашин явах даацгүй” гэв.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Иргэд аюулгүй, цэвэр орчинд зорчих хэрэгтэй. Тиймээс талбайн цэвэрлэгээг сайн хийж, явган замын ажлыг чанартай гүйцэтгэж дуусгахыг чиглэл болголоо.

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Улаанбаатар хотод оршуулгын үйл ажиллагааны журам, стандартын хэрэгжилт 66.3 хувьтай буюу “хангалтгүй” байна
Улаанбаатар хотод оршуулгын үйл ажиллагааны журам, стандартын хэрэгжилт 66.3 хувьтай буюу “хангалтгүй” байна
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.