Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх сарын 15-наас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Нийслэлийн Засаг даргын 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрийн захирамжаар нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн зогсоож, айл өрх болон аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрс (мидлинг)-ийн хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр боллоо. Тодруулбал ирэх есдүгээр сарын 15-наас өмнө нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, иргэд, аж ахуйн нэгжүүд баяжуулсан нүүрс хэрэглэх журамд шилжинэ.

Захирамжийн дагуу:

* Айл өрх болон аж ахуйн нэгжүүд түүхий нүүрс хэрэглэхгүй байх, зөвхөн баяжуулсан нүүрс ашиглах;

* Баяжуулсан нүүрсний тогтвортой нийлүүлэлт, түгээлтийг тогтвортой байлгах ажлыг “Тавантолгой түлш” ХХК хариуцах;

* Уурын болон усан халаалтын зуухнуудад технологийн үнэлгээ хийж, үе шаттайгаар баяжуулсан нүүрс хэрэглэх төлөвлөгөө батлуулах;

* Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг нийслэлийн Агаар, орчны бохирдлыг тэмцэх газар болон холбогдох хяналтын байгууллагуудад ажиллахаар тусгасан.

Судалгаагаар Багануурын түүхий нүүрсний дэгдэмхий чанар 44 хувь, мидлинг 22 хувь, хагас кокос 11 хувийг эзэлдэг болох нь тогтоогдсон. 2024–2025 оны өвлийн улиралд нийслэлийн аж ахуйн нэгжүүд нийтдээ 87 мянга гаруй тонн түүхий нүүрс хэрэглэсэн бөгөөд энэ нь агаарт ялгаруулсан бохирдлоороо 350 мянга гаруй тонн хагас коксон шахмал түлшний хэрэглээтэй дүйцэхүйц хэмжээтэй байна. Иймд 2025 оны 09 дүгээр сарын 15-аас эхлэн нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр боллоо.

АН-ын Улс төрийн зөвлөл маргааш хуралдаж, Үндсэн дүрэм, хөтөлбөрөө хэлэлцэхээр төлөвлөжээ
АН-ын Улс төрийн зөвлөл маргааш хуралдаж, Үндсэн дүрэм, хөтөлбөрөө хэлэлцэхээр төлөвлөжээ
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.