Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бэлчээрийн өвс, байгалийн хадлан бэлтгэж экспортлохыг хориглолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай холбогдуулан Засгийн газрын гишүүд, албан тушаалтнууд болон аймаг, нийслэлийн удирдлагууд өргөтгөсөн хуралдаан хийлээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Гангийн зураглалаас үзэхэд Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим суманд гантай болон гандуу байна. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлээд Улсын онцгой комиссын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг эртнээс хангах, нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатайг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон" гэлээ.

Мөн "Өвс, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн өвс, байгалийн хадлан бэлтгэж экспортлохыг хориглох, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран авч хэрэгжүүлж байна" гэв.

Өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний нүүрсний 15 хоногийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхийг үүрэг болголоо
Өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний нүүрсний 15 хоногийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхийг үүрэг болголоо
 
Увс аймгийн чиглэлд явж байсан автобусанд хүүхэд мэндэлжээ
Увс аймгийн чиглэлд явж байсан автобусанд хүүхэд мэндэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.