Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говьсүмбэр аймгийн төвийн Бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайд Э.Бат-Амгалан Говьсүмбэр аймагт ажиллав. Энэ үеэр тус аймгийн төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэх, шинээр барих төслийн гүйцэтгэл, хэрэгжилтийн үйл явцтай танилцав. Уг төсөл нь БНПУ-ын 3.25 сая Еврогийн хөнгөлттэй зэээлийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар барилга, шугам сүлжээний угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Смарт вэйст технолоджис” ХХК, барилга угсралтын гүйцэтгэгч компаниар “Грөвинг Валю” ХХК тус, тус ажиллаж байна. Хоногт 2000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг ирэх есдүгээр сард улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа талаар талбайн инженер Б.Цэрэндулам онцлов.

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Говьсүмбэр аймгийн  “УС-ДУ“ ОНӨААТҮГ-ын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, үүрэг чиглэл өгөв
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Говьсүмбэр аймгийн “УС-ДУ“ ОНӨААТҮГ-ын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, үүрэг чиглэл өгөв
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.