Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан билээ. Үүнээс болж дүүргийн 5, 6, 30 дугаар хорооны нийт 1713 өрх, 2 цэцэрлэг, 1 аж ахуйн нэгжийг хэрэглээний халуун усаар хангахад хүндрэл үүсээд байсан юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Баянгол дүүргийн ЗДТГ, хороодтой хамтран Эрчим хүчний яам, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагад үе шаттайгаар хандсанаар гэмтэл гарсан дулаан дамжуулах шугамыг засварлах ажлыг эхлүүллээ.

Олон хүнд онц их хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
Олон хүнд онц их хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
 
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.