Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон хүнд онц их хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 21 секунд

"Хурд" группийн туслан гүйцэтгэгч компанийн захирлаар ажиллаж байсан Дамжингийн Отгонбаяр гэгч нь тус группийн барьсан төслүүдээс байр зарна хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэмт хэрэг үйлдсэн байдаг.

Өдгөө түүнийг Монгол Улсад төдийгүй Олон улсад эрэн сурвалжилж байна. Д.Отгонбаяр нь эхнэр Э.Гэрэлмаагийн хамт залилан хийж, иргэдэд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа юм. Д.Отгонбаяр нь 2014 он хүртэл цагдаагийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд 2014 оноос эхлэн Хурд группийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байдаг.

Харин эхнэр Э.Гэрэлмаа гэгч нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын Хяналтын прокуророор ажиллаж байжээ. Түүнийг залилангийн гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хилийн хориг тавиад байгаа юм. Олон хүн хохирсон онц ноцтой тус хэрэгт Хурд группын зарим удирдлага, ажилтнуудыг шалгаж байна. Одоогоор 20 орчим хохирогч 10 гаруй тэрбумын хохиролтой байгаа юм. Тус хэргийн талаархи дэлгэрэнгүй баримттай мэдээллийг цувралаар хүргэх болно.

Эх сурвалж. ZUV.MN

Б.Жавхлан: Өмнөговь аймаг анх удаа бие даан 500 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлыг Засгийн газар дэмжлээ
Б.Жавхлан: Өмнөговь аймаг анх удаа бие даан 500 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлыг Засгийн газар дэмжлээ
 
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.