Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх даваа гарагт 10-р хороолол орчмын айл өрхүүдийг халуун ус, дулаанаар хангана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урт дулааны шугам сүлжээ байдаг. Эдгээр шугам сүлжээний ихэнх 30-60 жилийн насжилттай. Тиймээс шугам сүлжээг өргөтгөн засварлаж, шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний нэг болох Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистрал шугамын өргөтгөл өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Иймд ирэх даваа гараг буюу есдүгээр сарын 30-нд 10 дугаар хороолол орчмын айл өрхийн халуун ус, дулааныг өгөхөөр төлөвлөжээ.

Энэ талаар "Хөрөнгө оруулалтын газар" ОНӨААТҮГ-ын дарга С.Цэдэнсодномоос тодрууллаа. Тэрбээр,

“Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистрал шугам анх 1983 онд буюу одоогоос 41 жилийн өмнө ашиглалтад орж, түүнээс хойш шинэчлэл хийгээгүй. Эрсдэл ихтэй шугам байсан. Өргөтгөх ажлын хүрээнд 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгож, 1.6 км хос шугамаар шинэчиллээ. Өнөөдрийн байдлаар эхлэл цэгээсээ нөхөн сэргээлтийг хийж, НЗХГ-тай хамтран авто зам, зогсоолын ажлуудыг хийж байна. Авто зам, зогсоол барьснаар ажил бүрэн дуусна.

Гол ажлууд дууссан учраас 10 дугаар хороолол орчмын айл өрхүүдийн ус, дулааны шахалтыг хийж эхэлсэн. Амралтын өдрүүдээр шахалтыг дүүргэснээр есдүгээр сарын 30-нд тухайн байршил орчмын айл өрхүүдийн халуун ус, дулааныг өгнө” гэдгийг хэллээ.

СУРВАЛЖИЛГА: Монголчууд бидний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгчид бол үндэсний үйлдвэрлэгчид
СУРВАЛЖИЛГА: Монголчууд бидний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгчид бол үндэсний үйлдвэрлэгчид
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.