Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбурхан өвчний дэгдэлт буурсан ч эрсдэлийн үнэлгээгээр хүндэрч магадгүй тул вакцинжуулалтыг эрчимжүүлэх чиглэл өгсөн“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Боловсролын сайдын ээлжит шуурхай хуралдаан болж, боловсролын салбарын 2026 оны төсвийн төсөл, төсөвт олон нийтийн санал хэлэлцүүлгийн тухай, бүх шатны боловсрол сургалтын байгууллагуудын 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлууд болон нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц зэрэг мэдээллүүдтэй танилцан хэлэлцжээ.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1.3 сая орчим сурагч сурч, 110 мянга гаруй багш, ажилтан ажиллах бөгөөд 29 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн орохоор байна.

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад 3 мянга гаруй багш, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад мянга гаруй багш, ажилтны орон тоо дутахаар байгаа дүн мэдээ гарсан нь элсэгчдийн тоо өссөнтэй мөн холбоотой юм. Мөн улаанбурхан өвчний дэгдэлтийн тоо сүүлийн саруудад харьцангуй буураад байгаа хэдий ч эрсдэлийн үнэлгээгээр нөхцөл байдал хүндрэх магадлалтай гэж дүгнэсэн тул вакцинжуулалтыг эрчимжүүлэх, нөхөн дархлаажуулалт зохион байгуулах чиглэл өгчээ.

Хуралдаанаар хичээлийн жилийн бэлтгэлийг бүрэн хангах, багшийн сул орон тоог нөхөх хүрээнд хийгдэж буй ажлуудаа эрчимжүүлэх, сургуулийн засвар, шинэчлэлийн ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгахыг холбогдох газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудад үүрэг болгожээ.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа
Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.