Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг гацааж буй “Бодь Интернэйшнэл“ компани гэрээний үүргээ биелүүлэхгүй бол нөхөн төлбөрөө шүүхээр нэхэмжилнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 44 секунд

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвд ажиллалаа.

Тэрбээр "Нөгөө хэл ам болоод байгаа ЭТТ-н "ТНАЛТ" гэдэг байгууламж. Хамгийн түрүүнд "Төрийн мөнгө уйлдаггүй" гэдэг үг санаанд орж байна.

- Уурхайгаас гарсан нүүрсийг Авто тээвэр, Төмөр замын тээвэр, Баяжуулах үйлдвэр зэрэгт конвейерын системээр хүргэх

- Бүтээгдэхүүний чанарыг жигдлэх зэрэг зориулалттай чухал байгууламж. 313 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 308 тэрбумыг нь авчихсан "Бодь Интернэйшнэл" гэж компани 2024 онд хүлээлгэн өгөх ёстой байсан. Бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй, олон асуудал үүссэн түүнээ засаж өгөхгүй байгаа учир захиалагч нь хүлээж аваагүй байгаа.

1. Цахилгааны 2 подстанц нь эвдэрч ажиллахгүй болсон,

2. Нүүрс дамжуулах конвейерын систем нь алдаатай учир дамжуулах ремен нь амархан гэмтээд байгаа,

3. Овоолгоос ачилтруу дамжуулах байгууламж нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй хурдан элэгдэж эвдрээд байгаа зэрэг асуудлууд үүссэн.

Гэвч тус компани даварч ЭТТ ажиллуулж чадахгүй байгаа учир бид ажиллуулж жилийн 70 тэрбумын үйлчилгээ үзүүлье гэсэн санал тавьсан сурагтай. Гэрээний үүргээ биелүүлж бүтэн, сайн юм өгөхгүй бол энэ ажлыг болиулж нөхөн төлбөрөө шүүхээр нэхэмжлээд шинээр барьж эхлэх нь зөв байж магадгүй л юм. Судлаад шийднэ" гэв.

СХД-ийн “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр“-ийн барилгын ажил 99.5 хувийн гүйцэтгэлтэй байна
СХД-ийн “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр“-ийн барилгын ажил 99.5 хувийн гүйцэтгэлтэй байна
 
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн  зохион байгуулагдлаа
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.