Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргаар хурандаа Ц.Гансүхийг томиллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар хурандаа Ц.Гансүхийг Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргын албан тушаалд томиллоо.

Хурандаа Ц.Гансүх нь 1985-2012 онд хилчин байлдагчаас хилийн салбарын орлогч, Хилийн боомтод бичиг баримтын шалгагч, орчуулагч, штабын дарга, ангийн захирагч, ХХЕГ-т хэлтсийн дарга, 2012-2015 онд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Элчин Сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2015-2016 онд Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, 2016-2019 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ахлах мэргэжилтэн, 2019-2020 Архивын ерөнхий газрын дэд дарга, 2020-2022 онд Хилийн цэргийн 0218 дугаар ангийн Захирагчийн албан тушаал тус тус хашиж байжээ.

Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн тохиолдолд албадан буулгана
Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн тохиолдолд албадан буулгана
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.