Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн эхний өдөр 49 мянга гаруй хүүхэд бүртгүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэНийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр буюу өчигдрөөс бүртгэж эхэлсэн. Бүртгэлийн эхний өдөр бүртгэлийн системд 49,294 эцэг эх, асран хамгаалагч хандаж, хүүхдийнхээ цахим бүртгэлийг баталгаажуулсан байна.

Бүртгэлийг 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авах юм.

2025-2026 оны хичээлийн жилд УЛСЫН ХЭМЖЭЭНД 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна.

Нийслэлийн хүүхдийг насаар нь харуулбал:

2 настай-30304

3 настай-31843

4 настай-35698

5 настай-37837 хүүхэд байна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
  • Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх ёстой аж.

Харин хамрах сурах тойргийг энд дарж үзнэ үү.

May be an image of text

Яллагдагчаар татагдаад буй “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
Яллагдагчаар татагдаад буй “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
 
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.