Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн хамран сургах ТОЙРОГ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 47 секунд

May be an image of 10 people, people studying, table, hospital and text

Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэгт “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно.”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1, 36.2, 36.3-т заасан этгээд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгө оруулалт болон нөөцийг хуваарилах, сургалтын байгууллага байгуулах, бүтэц, хамран сургах тойрог тогтооход хүн амын нягтаршил, суурьшил, дэд бүтэц, бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулсан газар зүйн мэдээллийн системд тулгуурласан төлөвлөлтийг хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасан.

Хуулийн дагуу аймаг, нийслэлийн Боловсролын газрууд хамран сургах тойргийг тогтоон мөрдөж байна.

Тиймээс Нийслэлийн Боловсролын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/57 дугаар тушаал, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/58 дугаар тушаалыг танилцуулж байна.

Доорх линкээр орж нийслэлийн хамран сургах тойрог тогтоосон цэцэрлэг сургуулийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.

Сургуулийн өмнөх боловсролын “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/57 дугаар тушаал

https://drive.google.com/.../1_nyROBX7ra2WbJR8WNe.../view...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/58 дугаар тушаал

https://drive.google.com/.../17Z_GBReMNdo-Dk9k.../view...

Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар

Ц.Ганзориг: 30 градусын халуунд, ойн том түймэрт алба хаагчид олон хоног үүрэг гүйцэтгэж байна
Ц.Ганзориг: 30 градусын халуунд, ойн том түймэрт алба хаагчид олон хоног үүрэг гүйцэтгэж байна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.