Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхиин энэ сарын 9-ны шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хэлэлцэж, 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээжээ.
Мөн нэр бүхий 200 иргэний хариуцагч, хохирогч нарын гомдол болон хэргийг бүхэлд нь хянаж хохиролтой холбоотой шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Жи тайм корпорейшн ХХК нь нийт 12 365 иргэнийг 27 965 хөтөлбөрт элсүүлж, нийт 11 398 иргэнд 25 801 307 70 төгрөгийн хор уршиг учруулан залилангийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс мэдээллээ.