Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖҮДО: М.Нандин-Эрдэнэ мөнгөн медалийн эзэн боллоо

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
0 минут 52 секунд

May be an image of 3 people and text“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр үдээс өмнөх барилдаануудад урамтай хүч үзэн учраа бүрээ ялсаар финалд шалгараад байсан.

Харин аваргын төлөөх барилдаанд Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт Японы Кокоро Фүжиширод ялагдсан юм.

Барилдааны үндсэн цагт бөхчүүд нэгнээсээ үнэлгээ салгаж чадаагүй тул цаг сунган барилдсан. Улмаар нэмэлт цагт япон бөх тонгорох мэхээр цэвэр ялалт байгуулав.

Энэ жинд “Мон Алтиус Цагаанбаатар” академийн залуу тамирчин Б.Уранзаяа шагналт 5-р байр эзэллээ.

Тэрбээр медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Юү Хон Яаод вазаригаар ялагдсан юм.

МАРГААШ: Өдөртөө 26 хэм дулаан, бороотой
МАРГААШ: Өдөртөө 26 хэм дулаан, бороотой
 
Сүхбаатар дүүргийн МАН-ыг М.Говьсайхан удирдана
Сүхбаатар дүүргийн МАН-ыг М.Говьсайхан удирдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.