Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Батшугар, Мирзо Хуршед Файзуллозода нар хамтын ажиллагааны санал солилцох уулзалт хийлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инновац, цахим хөгжлийн агентлаг хооронд Цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм.

Өнөөдөр буюу 2025.07.25 өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Э.Батшугар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инновац, цахим хөгжлийн агентлагийн захирал Мирзо Хуршед Файзуллозода нар санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны санал солилцох уулзалт хийлээ.

Уулзалтад Монгол Улсын мэдээлэл технологийн компаниудын төлөөллүүд оролцлоо.

Монгол улсын мэдээлэл технологийн компаниудыг Тажикистан улс цаашлаад Төв азийн зах зээлд гарахад Бүгд Найрамдах Тажикистан Улсын IT PARK гүүр олон ажиллах болно гэдгээ онцлон тэмдэглэлээ.

Манай хоёр улс цахим шилжилтийг хурдасгах сайн туршлагаасаа хуваалцаж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

ТАСС: ОХУ шатахууны экспортдоо 8-р сарын 1-нээс хойш 1-2 сарын хугацаатай хязгаарлалт, хориг тавихаар ярилцаж байна
ТАСС: ОХУ шатахууны экспортдоо 8-р сарын 1-нээс хойш 1-2 сарын хугацаатай хязгаарлалт, хориг тавихаар ярилцаж байна
 
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.