Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮБХ: 18 аймаг, 3 дүүргийн баяр наадмын 84 бөхөөс шинжилгээ авснаас 4 бөхийн сорьцноос хориглосон бодис ИЛЭРСЭН

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 7 секунд

18 аймаг 3 дүүргийн баяр наадамд шөвгөрсөн 84 бөхөөс сорьц авахад 14 бөхийн шинжилгээг нарийвчлан шинжлэх шаардлагатай болсон байна. Өнөөдөр 6 бөхийнх нь хариу ирэхэд 4 бөхийн шээснээс хорииглосон бодис илэрчээ. Энэ талаар Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд,

"Энэ жил “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д 2025 оноос дагаж мөрдөхөөр тусгагдсаны дагуу 21 аймаг, 3 дүүргийн баяр наадмын шөвгийн 4 бөхөөс нийт 96 бөхөөс сорьц авна.

Дорноговь, Дорнод, Увс аймгийн наадмууд хараахан болоогүй тул дээрх аймгуудаас допингийн шинжилгээ аваагүй байгаа болно.

Харин 18 аймаг, 3 дүүргийн баяр наадамд шөвгөрсөн нийт 84 бөхөөс допингийн шинжилгээ авсан байгаа бөгөөд дээрх 84 сорьцноос 14 бөхийн шинжилгээг нарийвчлан шинжилж байгаа мэдээллийг Герман улсын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институтийн (IDAS) итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсэн байна.

Өнөөдөр буюу 2025.07.18-ны 22 цагийн байдлаар /Дрезден хотын хотын цагаар 16 цаг/ нарийвчлан шинжилж буй 14 бөхийн 6 бөхийн хариу ирсэнээс 2 бөхийн сорьцоос хориглосон бодис илрээгүй, 4 бөхийн сорьцноос хориглосон бодис илэрчээ.

Нарийвчилсан шинжилгээ хийж байгаа 8 сорьцны хариуг эцэслэн ирсэний дараа шинжилгээний үр дүнгүүдийг Аймаг дүүргүүдийн баяр наадам зохион байгуулах хороо, комисс руу хүргүүлж, Олон улсын болон Үндэсний дүрэмд заасны дагуух үйл ажиллагааг дээрх хороо, комисстой хамтран хэрэгжүүлж ажиллана. Жич: Улсын баяр наадмын бөх, сурын допингийн шинжилгээний хариуг Баяр наадам зохион байгуулах хорооноос зарлах журамтай болно" гэжээ.

Аймгийн арслан цолтой бөхчүүдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэж, шийдвэрлэжээ
Аймгийн арслан цолтой бөхчүүдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэж, шийдвэрлэжээ
 
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.