
Хотын дарга асан Э.Бат-Үүл цахим хуудсаараа дамжуулан наадмын нээлт болон найруулагч Н.Наранбаатарыг шүүмжилжээ. Тодруулбал тэрбээр, "Дараагийн наадмын нээлтийн найруулагчаар Н.Наранбаатараар сонговол, жорлон тэвэрсэн булиа бөх алхуулчхаад “тархиндаа зажилцгаа” гэх байх шүү. Марсель Дюшан гээч музейд жорлон аваачиж тавиад,түүнийгээ урлагийн бүтээл гэж зарлаад “тархиндаа зажилцгаа” гэснийг Наранбаатар дуурайсан бололтой" гэжээ.