Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн уралдаан хурдан азарганы уралдаанаар эхэлж буй бөгөөд азарганууд гарааны зурхай руу хөдөллөө.
Азарганы уралдаанд 153 хурдан азаргыг уралдуулахаар бүртгүүлснээс 30 гаруй нь сэрвээний өндрөөр хасагджээ. Уралдахаар гарааны зурхай руу хөдөлсөн морьдын дунд Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргалын хээр азарга багтжээ. Тус хээр азаргыг н.Тэмүүлэн хүү унаж, хурдлуулж буй аж.