Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

 “Монголын эдийн засгийн чуулган 2025” маргааш эхэлнэ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

“Маргаашийн төлөө хамтдаа” уриатай “Монголын эдийн засгийн чуулган 2025” Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.

Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын эдийн засгийн чуулган бол Монгол Улсын олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх, төрөлжүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг Засгийн газраас дэмжиж, харилцан ашигтай хамтран ажиллах талаар олон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ гэдгийг онцолж, Засгийн газрын гишүүд ач холбогдол өгч, идэвхтэй оролцож ажиллахыг даалгалаа.

Чуулганаар тогтвортой засаглал, ил тод зохицуулалт, бодлогын уялдаа холбоо, институтийн чадавх, санхүүжилт болон хөрөнгө оруулалтын боломж, дижитал шилжилт, технологийн хөгжилд хүний нөөцийг бэлтгэх, байгалийн нөөцийг хариуцлагатай ашиглах, хүнсний хэрэгцээг дотооддоо хангах, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд гадаадын хөрөнгө оруулалтыг үр ашигтай татах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Энэ жилийн “Монголын эдийн засгийн чуулган-2025” арга хэмжээг хувийн хэвшлийн санхүүжилтээр зохион байгуулж байна.

Ерөнхий сайд унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллах үүрэг өглөө
Ерөнхий сайд унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллах үүрэг өглөө
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.