Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллах үүрэг өглөө

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэний нэг нь унаач хүүхдүүдийн асуудал байв.

Үндэсний их баяр наадам, аймаг, орон нутгийн наадам болж буйтай холбогдуулан Ерөнхий сайд унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

“Бүх хороо, сумдад ажиллаж буй нийгмийн 833 ажилтнуудаар дамжуулан чиглэл өгсөн, тэд улсын болон аймаг, сумдын наадмын салбар хороод, комисст шаардлага тавьж унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарч ажиллана” гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэвлэлийн хурлын үеэр ярилаа.

Засгийн газраас 100 хоногт хэрэгжүүлэх арга  хэмжээний тухай Ерөнхий сайдын даалгаварт иргэдийн саналыг авна
Засгийн газраас 100 хоногт хэрэгжүүлэх арга  хэмжээний тухай Ерөнхий сайдын даалгаварт иргэдийн саналыг авна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.