Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатарчин А.Энхтуулд Гавьяат тамирчин цол олгоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 21 секунд

Шатрын спортоор дэлхийд эх орныхоо нэрийг дуурьсган, анхны тодотгол бүхий олон амжилтын эзэн болсон Олон улсын Шатрын Их мастер А.Энхтуулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол олгохоор болжээ. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул бөгөөд 9 настайдаа шатрын спортод хөл тавьж, тив, дэлхийн аваргаар шалгарч байсан юм. Тэрбээр 2006 онд дэлхийн аваргын анхны тэмцээндээ түрүүлж байсан аж. А.Энхтуул 2009 онд Азийн бүсийн АШТ-д 15 настайдаа оролцохдоо долоодугаар байрт шалгарчээ. Дараа жил нь Турк улсад болсон сурагчдын ДАШТ-д Монголоос 17 хүртэлх насны ангилалд түрүүлж, анхдагч болжээ. Учир нь түүнээс өмнө монгол шатарчдаас ДАШТ-ий ганцаарчилсан төрлийн аварга төрөөгүй байсан юм.

27 настайдаа урилгаар АНУ-д дасгалжуулагчаар ажиллаж байсан тэрбээр Москва хот дахь ОХУ-ын Биеийн тамир, аялал жуулчлалын их сургуулийг дасгалжуулагч мэргэжлээр төгссөн байна. Мөн АНЭУ-д дасгалжуулагчаар ажиллаж, тус улсын шилдгээр шалгарсан туршлагатай юм.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.