Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Төмөрбаатар: Энэ наадмаар Монгол Улсын ардын жүжигчин гэх хүндтэй алдрын эзэн болох нь гээд баярлаад сууж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн хүү МУГЖ Ц.Төмөрбаатарт АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртээхээр болжээ. Бид өөртэй нь холбогдож сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр, "Өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газраас холбогдож надад мэдэгдлээ. Энэ наадмаар Монгол Улсын ардын жүжигчин болох нь гээд баярлаад сууж байна. Тулгамдаад хэлэх сайхан үг ч олдохгүй байна. Маш их баяртай байна" гэлээ.

Тэрбээр 1956 оны энэ өдөр Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн хүү болон мэндэлжээ. Түүний дүү Ц.Төмөрхуяг, Ц.Төмөрсүх нар жүжигчин бол эгч Ц.Уртнасан нь концейртмейстр юм. Тэрбээр аавынхаа 51 насанд, дүү Ц.Төмөрхуяг нь 58 настайд нь мэндэлжээ. “Хүний амь” киноны Эрдэнийн дүрд 1976 онд тоглож, жүжигчиний гараагаа эхэлжээ.

МУГЖ Ц.Төмөрбаатарт АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртээхээр болжээ
МУГЖ Ц.Төмөрбаатарт АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртээхээр болжээ
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.