Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“GLORY RESORT”-д хоолны хордлого гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 50 секунд

“Монгол-Оросын өсвөрийн геологичдын анхдугаар олимпиад” Налайх дүүрэгт байрлах "GLORY RESORT MONGOLIA" аялал жуулчлалын цогцолборт болж байна. Өнгөрсөн зургаадугаар сарын 28-ны өдөр эхэлсэн тус арга хэмжээ маргааш дуусах бөгөөд Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой.

Тус олимпиадад оролцохоор хоёр орны 100 гаруй өсвөрийн геологичоос бүрдсэн 10 багийн хүүхэд залуучууд очиж, "GLORY RESORT"-д байрлаж байгаа гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн. Тэгвэл тус арга хэмжээний үеэр "GLORY RESORT" амралтын газарт хоолны хордлого гарч, холбогдох байгууллагууд ажиллан, сорьцыг шинжлэх ажил хийгдэж байгаа юм байна.

Энэ талаар "GLORY RESORT" амралтын газраас тодруулахад, "Манайд 50 монгол, 50 орос хүүхэд, зохион байгуулагч 65 хүн гээд нийт 165 хүн байрлаж байгаа. 3 хоногийн өмнө 20 орчим хүнд хордлогын шинж тэмдэг илэрч, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, ХӨСҮТ-өөс хүмүүс ирж ажиллаад сорьц аваад явсан. Өчигдөр хариу гарна гэсэн боловч одоог хүртэл гараагүй байна. Хордлого юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа. Шинж тэмдэг илэрсэн гэх хүмүүсийн биеийн байдал маргаашаас нь хэвийн болж, арга хэмжээ хэвийн үргэлжилж байгаа. Тухайн хүмүүс гаднаас авч ирсэн зүйлээсээ хордсон уу эсвэл манай хоолноос уу гэдэг нь тодорхой болсон зүйл байхгүй. Бид шинжилгээний хариугаа хүлээж байна" гэлээ.

Ц.Туваан: Өнөөдрийн хувьд АЛТ маш чухал байна. Өнгөрсөн ЗГ “Алт-З“ аяныг баталсан
Ц.Туваан: Өнөөдрийн хувьд АЛТ маш чухал байна. Өнгөрсөн ЗГ “Алт-З“ аяныг баталсан
 
Г.Тэмүүлэн: Дубайн гэрээ бол монгол төрийн эмгэнэл
Г.Тэмүүлэн: Дубайн гэрээ бол монгол төрийн эмгэнэл
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.