Өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэр "Gem mall" худалдааны төвд худалдаа эрхэлдэг эмэгтэйг нөхөр нь гэх этгээд 30 гаруй удаа хутгалж амь насыг нь хохироосон аймшигт хэрэг үйлдэгдсэн. Эх сурвалжийн мэдээллээр, амь хохирогч нь салах өргөдлөө өгөөд байсан ч шүүхээс эвлэрэх хугацаа олгосноор тусдаа амьдарч байсан гэдэг.
Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас "Дээрх гэмт хэрэгт холбогдогчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас прокурорын байгууллагад хараахан шилжээгүй байна" гэсэн мэдээллийг өглөө.