Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг барилгын зөвшөөрөл олгох үед гарсан архитектор даалгаврын асуудлаар АТГ-аас шалгаж эхэлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 18 секунд

Өнгөрсөн 2024 оны наймдугаар сард нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын захирамжаар томилогдож байсан нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас шалгаж эхэлжээ.

Тодруулбал, барилгын зөвшөөрөл авах, олгох үед гарсан архитектор даалгаврын асуудлаар шалгаж эхэлсэн талаар АТГ-аас мэдээллээ. Хэрвээ дээрх шалгагдаж буй асуудлаар гэм буруутай нь хууль, шүүхийн байгууллагаар тогтоогдвол Эрүүгийн хуулийн 22.1-т заасны дагуу "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж хуульчилсан байна.

Ч.Төгсдэлгэр нь Япон Улсад хот төлөвлөлт, нийтийн тээврийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн бөгөөд "Z" үеийн төлөөлөл гэдгээр олны анхаарлыг татаад байсан юм.

Процессын дахин инженерчлэлийн ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байна
Процессын дахин инженерчлэлийн ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байна
 
2026 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчийг ирэх хоёрдугаар сард сонгон шалгаруулна
2026 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчийг ирэх хоёрдугаар сард сонгон шалгаруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.