Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: ЗГ-ын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 14.00 цагт хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

УИХ-ын чуудганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14.00 цагт үргэлжлэх бөгөөд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.

Сануулахад, өчигдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүний тухай хуультай холбоотойгоор хэмнэгдэх орон тоо, дэд сайдын томилгоо зэргээр эргэн нягтлах зүйлс үүсч буй тул АН-ын бүлгээс ажлын 2 хоногийн завсарлагыг хүслээ.Мөн АН-ын бүлгийн гишүүний гэр оронд нэгжлэг хийсэн мэдээлэл гарсан тул эдгээр асуудлуудыг нэгтгэн АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, мэдээллийг сонсох болно" гэсэн юм.

Тэгвэл УИХ-ын дарга АӨН-ын бүлэгт өнөөдөр өдөр 14.00 цаг хүртэл завсарлага өгөөд байгаа билээ.

Хүчтэй салхины улмаас хоёр айлын гэр нуржээ
Хүчтэй салхины улмаас хоёр айлын гэр нуржээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.