Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүрээ цам-Даншиг наадмаар хоёр чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд болно. Тус наадмын зохион байгуулалтын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх "Энэ сарын 27-нд Улаанбаатар хотыг тойрсон 4 хайрханыг тахих ёслолоор тус наадам эхэлнэ. Тус даншиг наадмаар Очирваань бурхны тахилга, Их Эзэн Чингис хааны тахилга, Балин тосон урлалын тэмцээн, Унзад голч лам нарын тэмцээн, номын мэтгэлцээн, 256 бөхийн барилдаан, 6 насны хурдан морьдын уралдаан, үндэсний сур харвааны тэмцээн, шагайн харваа, морьт харваа, сээр хугалах тэмцээн тэргүүтэй үйл ажиллагаанууд болно. Мөн хүрээ цам харайх ёслол болно. Энэ үеэр 07:00-23:00 цагийн хооронд 2 чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ. 1. Төв цэнгэлдэх -Хүй долоон худаг, 2.МУБИС-Хүй долоон худаг гэсэн 2 чиглэлд 20 минутын давтамжтайгаар үйлчилнэ" хэмээлээ.

Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн төсвийн тодотголын бэлтгэлийг сайтар хангаж ажиллахыг үүрэг болголоо
Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн төсвийн тодотголын бэлтгэлийг сайтар хангаж ажиллахыг үүрэг болголоо
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.