УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Гишүүд асуулт асууж, хариулт авч буй бөгөөд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Байнгын хороо, бүлэг дээрээ нэгдсэн саналд хүрээгүй учраас Чуулганы хуралдаанаар гишүүдийн дунд үл ойлголцол үүсэж байна. Тийм учраас энэ хуулийн төслийг ирэх даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хэлэлцээд, дараагийн чуулганы хуралдаанаар оруулж ирье" гэсэн саналыг дэвшүүлсэн юм.
Гэвч хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Түвшин дээрх саналыг дэмжээгүй тул хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.