Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөговь аймаг уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Өмнөговь аймаг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх, гэрээний хэрэгжилтийг сайжруулах зорилгоор уулзалтуудыг зохион байгуулж байна. Уулзалт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Мандал-Овоо суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Мандал Ресурс” ХХК, “Минерал Эксплорэйшн Фандинг” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Энэ хүрээнд хамтын ажиллагааны гэрээг шинэчлэх, сайжруулах, шинээр төсөл хэрэгжүүлэх компаниудтай гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилт, үйл явцад хяналт тавих, Хамтын ажиллагааны хороодын дүрмийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэж, талуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх чиглэлд бодит үр дүн гаргахыг зорьж байгаа юм. Аймгийн зүгээс орон нутгийн эрх ашгийг хамгаалах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, уул уурхайн өгөөжийг иргэдийн амьдралд бодитоор тусгах зорилго бүхий уулзалт болж байна.

Хархорум хотын бүтээн байгуулалтад “Эрдэнэс Монгол“ нэгдэл 330,000 мод тарилаа
Хархорум хотын бүтээн байгуулалтад “Эрдэнэс Монгол“ нэгдэл 330,000 мод тарилаа
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.