Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэт хотын “Янзага“ зуслан ирэх 7 хоногт хүүхдүүдээ хүлээж авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Янзага зуслангийн их засварын ажил дуусаж, ирэх 7 хоногт буюу энэ сарын 26-наас эхлэн хүүхдүүдээ хүлээн авах аж. Энэ тухай Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр

"Их засварын хүрээнд захиргааны байр, амрах байр, кино театр, гал тогооны заал, гадна орчиндоо их засвар хийж, өнгө төрхөө сайжруулжээ. 1975 онд Эрдэнэт хотын цэвэр усны хангамж барих цэргийн ангийн казармын зориулалтаар баригдаж байсан түүхтэй. 2002 оноос хүүхдийн Янзага зуслан нэртэйгээр үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд нийт 110 сая төгрөгөөр 6 удаагийн засвар, үйлчилгээ орсон байдаг.

Харин 2024 онд орон нутгийн төсвөөс 900 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр их засвар хийлээ. Цаашид Янзага зуслангийн үйл ажиллагааг жилийн дөрвөн улиралтай болгон хүүхэд, гэр бүл амардаг орчин бүрдүүлэхээр зорьж байна. Үүнтэй холбоотой зөвлөх үйлчилгээний тендер зарлах чиглэлийг холбогдох албаныханд өгсөн.

Монгол Улсад усан бассейнтэй хүүхдийн зуслан гурав байдгын нэг нь Янзага. Зуслангийн давуу талаа ашиглан орчин үеийн стандартад нийцүүлэн цогц бүтээн байгуулалтыг хийснээр гэр бүл амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн үнэ цэнтэй орчин бүрдэнэ гэж харж байна" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэлжээ.

“Өсөлттэй Өмнөговь“ хөтөлбөрийн хүрээнд сэтгэл засал, хөгжим засал эмчилгээг хийж байна
“Өсөлттэй Өмнөговь“ хөтөлбөрийн хүрээнд сэтгэл засал, хөгжим засал эмчилгээг хийж байна
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.