Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол хаан“ төслийн баг байт харвааныханд 10 морь хандивлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Наадмын бэлтгэлд байсан байт харвааны 18 тооны адууг энэ сарын 7-ны өдөр хулгайлж, улмаар бойнд өгч нядлуулсан харамсалтай хэрэг гарсан. Морьдоо алдсан "Намнаа" академийн үүсгэн байгуулагч Н.Алтанхуяг болон, Үндэсний морьт харвааны үүсгэн байгуулагч Б.Болдбаатар нарт олон арван моринд хайртай монголчууд морь хандивлаж байгаа. Тэгвэл энэхүү хандивт "Монгол хаан" буюу "Тамгагүй төр" төслийн хамт олон нэгдэж, 10 морь хандивлажээ.

"Намнаа" академийн үүсгэн байгуулагч Н.Алтанхуягийн мэдээлснээр эдгээр 10 морины 5-ыг нь Намнаа академид, 5-ыг нь Б.Болдбаатарт хандив болгон өгч байгаа юм байна. Хандивын морьдийг өчигдөр "Монгол хаан" жүжгийн гол дүр, жүжигчин Г.Эрдэнэбилэг хүлээлгэн өгсөн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн шүүхүүдэд ажиллалаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн шүүхүүдэд ажиллалаа
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.