Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голомт банк BNY банктай хамтран “Golomt Bank & BNY Joint Compliance Workshop 2025” арга хэмжээг зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Голомт банк АНУ-ын BNY Банктай хамтран “Golomt Bank & BNY Joint Compliance Workshop 2025” комплаенсын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь Голомт банкны санаачилгаар хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд зохицуулагч байгууллагуудын төлөөлөл болон Монголын банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд тэргүүтэй 100 гаруй зочин, төлөөлөгч оролцсон юм.

QUOTE: Голомт банкны Эрсдэл хариуцсан захирал Т.Отгон:

“Голомт банкны 30 жилийн ойн баярыг хуваалцан энэ удаагийн Комплаенсын арга хэмжээнд оролцож буй Монголбанкны удирдлагууд, зохицуулагч байгууллагуудын төлөөллүүд болон салбарын мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье. Гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт, санхүүжилт татах цаашлаад олон талт хамтын ажиллагааг эхлүүлэхэд олон улсын хууль, дүрмийг чанд сахин ажиллах нь маш чухал үзүүлэлт билээ. Та бүхэн энэхүү арга хэмжээнд оролцсоноор комплаенсын үйл ажиллагааны талаар санал бодол, мэдлэг туршлагаа хуваалцаж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, хамтран ажиллах боломж, шийдлүүдийг тодорхойлж чадсан гэдэгт итгэлтэй байна.”

Тус арга хэмжээнд Монголбанкны удирдлага болон BNY банкны мэргэжилтнүүд:

  • Олон улсын төлбөр тооцоотой холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаа
  • Комплаенсын практикт хиймэл оюун ухааныг ашиглах тухай
  • Төр, хувийн хэвшлийн мэдээлэл солилцоо зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэл танилцуулж, санал бодлоо хуваалцсан юм.

Голомт банк болон BNY банк хамтын ажиллагааны хүрээнд тус банкны дэлхий дахиныг хамарсан өргөн сүлжээгээр дамжуулан гадаадад шилжүүлэг, төлбөр тооцоо, импорт, экспортын санхүүжилтийн үйлчилгээг комплаенсын өндөр стандарт дор харилцагч нартаа үзүүлж байна.

5 хүн ба "30 СГОЛОМТБАНК Gr СгоЛОм frriversary БАНК" гэсэн бичвэр нарын зураг байж магад

1 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

1 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

5 хүн, гэрэлтүүлэг ба бумба нарын зураг байж магад

Я.Содбаатар: ЗГ-ын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираах нь зүйтэй гэж үзлээ
Я.Содбаатар: ЗГ-ын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираах нь зүйтэй гэж үзлээ
 
БАЙР СУУРЬ: УИХ-ын 40,57-р тогтоол хэрэгжсэн үү гэх асуултад төрийн өндөрлөгөөр ажиллаж байсан улстөрчид ЮУ ГЭЖ ХАРИУЛАВ
БАЙР СУУРЬ: УИХ-ын 40,57-р тогтоол хэрэгжсэн үү гэх асуултад төрийн өндөрлөгөөр ажиллаж байсан улстөрчид ЮУ ГЭЖ ХАРИУЛАВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.