Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Нарантуяа-Нара: Сайд болохыг санаархсан хүн ингээд явж байх уу даа зайлуул…

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 36 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр ИЗНН, ХҮН нам, Үндэсний эвсэлд Засгийн газарт хамтрах саналаа хүргүүлсэн. Уг саналтай холбогдуулан дээрх намуудын зөвлөл өнөөдөр хуралдахаар товлосон. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара сайд болох уу гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэрбээр, уг асуудлаар өөрийн цахим хуудсандаа, "Сайд болохыг санаархсан хүн ингээд явж байх уу даа зайлуул… Сайд болох гэж хүсэгчид чинь амралтын өдрөөр ч ёстой л нөгөө кинон дээрх ордны татвар эмс шиг л ордноор гүйлддэг байх шүү. За гэхдээ ер нь Сайд болсон ч амьдралд ойр юм хийдэг гайхуулдаггүйм гэхэд гай багатай л нэгэн байчих байх шүү.

За тэр ч яахав өчигдөр хүү маань зөгийнд хатгуулаад шөнө халуурах вий гэтэл эсрэгээрээ хамаг харшил нь сэдрээд үүр цайтал хамаг биеэ улаан алаг болтол маажиж уйлагнаж хонов. Шөнө билет олдсон ч хот орох манатай байлаа. Хуваарьт ажилтай үедээ бол юу ч болсон торойж байдаг хүн. Бас амьдралд наана цаана байх.

За тэгээд өнөөдөр өдрийн суудлаар хот орохдоо вагон дарга проводникуудтай ажил амьдралын нөхцөл байдлын талаар ярилцаж ирлээ. Хүнд нөхцөлд ажилладаг эднийхаа цалинг сонсоод ёстой цочлоо. Арай ч дээ… хөөрхий Проводникууд маань хэдэн өдөр ар гэрээ орхин хол замд энэ хуучин гал тэргийг өнгөлж арчиж хариуцаж цаг наргүй ажилладаг хэр нь бараг л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалинтай байдаг юм байна.

Төмөр зам гэдэг бол ёстой энэ балар эртний төмрүүдийг засч сэлбэдэг машинистууд, арчилж торддог проводникуудын нуруун дээр тогтож байдгийг 8, 9-н жил тогтмол зорчсон хүний хувьд маш сайн мэднэ ээ. Одоо ер нь нийтийн үйлчилгээний албаны цалин хөлсийг амьдрал ахуй үнэ ханш инфляцид тулгуурлаж өөрчлөхгүй бол бас арай ч дээ. Зам тээврийн яаманд энэ байдлыг анхаарч ажиллахыг шаардана" гэжээ.

Иргэдийн зээл аж ахуйн нэгжүүдийнхээс өндөр байна
Иргэдийн зээл аж ахуйн нэгжүүдийнхээс өндөр байна
 
“Монос“-ын уулзвар, Офицер зэрэг таван байршилд гүүрэн байгууламж барих даалгаврыг батлуулжээ
“Монос“-ын уулзвар, Офицер зэрэг таван байршилд гүүрэн байгууламж барих даалгаврыг батлуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.