Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо

Ангилал
Нийгэм Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Банкны ажилтан, банкируудын ажил мэргэжлийг таниулах, тэдний бүтээлч санаа, шинэ санаачилгыг уралдуулах, банкны салбарын уялдаа холбоог сайжруулах зорилготой “Бид банкир” хакатон тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын банкны холбооны дэргэдэх Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөл, Маркетинг, олон нийттэй харилцах мэргэжлийн зөвлөлийн хамтран зохион байгуулсан энэ удаагийн хакатон тэмцээнд арилжааны банкнуудыг төлөөлсөн 7 баг оролцож, мэргэжлийн ур чадвараа сорьсон юм. Баг тус бүр тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, харилцагч төвтэй банкны үйлчилгээний төслийг 24 цагийн дотор бичиж хөгжүүлэн, технологийн дэвшлийг ашигласан бүтээлч байдлаараа өрсөлдсөн бөгөөд тэдний гаргасан шинэ санаа, санаачилгууд нь банк, санхүүгийн салбарын дижитал нөөцөд тулгуурласан бүтээлч төслүүд байж чадлаа.

Голомт банкны багийн хувьд хиймэл оюун ухаанд суурилсан хувийн санхүүгийн туслах буюу AI personal assistant үйлчилгээг үзүүлэх “Sonya” төслийг санаачилж, хөгжүүлсэн юм. Энэхүү төсөл нь хэрэглэгчийн орлого, зарлагын датанд үндэслэн төлбөр тооцоог хялбарчлах, хувийн санхүүгээ оновчтой удирдахад нь туслах, санхүүгийн илүү ухаалаг боломжуудыг санал болгох шийдэл байлаа.

Богино хугацаанд боловсруулсан төслүүдтэй шүүгчид танилцаж, хэлэлцсэний үр дүнд дараах багуудын төслийг шилдэг 3 төслөөр нэрлэсэн юм.

1-р байр: Ариг банк - Дохионы хэлээр харилцдаг виртуал туслах Signbank төсөл

2-р байр: Хаан банк - Ногоон бүтээгдэхүүн, ногоон зээл санал болгох GoLeaf төсөл

3-р байр: Голомт банк - Хиймэл оюунд суурилсан хувийн санхүүгийн туслах Sonya төсөл

Мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ уралдуулсан нийт оролцогч, банкирууддаа халуун баяр хүргэе.

“Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдэвт илтгэлийн уралдааны ялагчдад шагнал гардууллаа
 
ПРОКУРОР: 2025 оны тавдугаар сард хэргийг хаах үндэслэлгүй байна гэж үзсэнээр одоо хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
ПРОКУРОР: 2025 оны тавдугаар сард хэргийг хаах үндэслэлгүй байна гэж үзсэнээр одоо хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.