Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хореографик бүжгийн дэлхийн аваргын тэмцээнд Монголын баг гурван насны ангилалд тэргүүллээ

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
1 минут 28 секунд

Португаль улсын Брага хотод хореографик бүжгийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 1-ний хооронд болж, Монгол Улсын баг тамирчид гурван насны ангилалд гурван алтан медаль хүртээд эх орондоо ирлээ.

Тус амжилт нь Монголын бүжгийн спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх амжилт болж байна. Бахдам амжилт байгуулсан О.Эрдэнэ-Очир, Б.Халиун дасгалжуулагчтай “Royal dance” хамтлаг нь залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртсэн бол Д.Батсайхан, Б.Ууганцэцэг дасгалжуулагчтай “Star girls” хамтлаг өсвөр үеийнхний ангилалд алтан медаль хүртжээ. Баг тамирчдыг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр О.Баттулга дарга хэлсэн үгэндээ “Хүүхэд залууст үлгэр дуурайлал болж, баг тамирчидаа дэлхийн төвшинд бэлтгэсэн багш дасгалжуулагчдын хөдөлмөр зүтгэлд талархая, дасгалжуулагчдынхаа хичээл зүтгэл, хөгжөөн дэмжигчдийнхээ итгэл найдварыг алдаагүй тамирчин та бүхнээр бахархаж байна” хэмээн цохон тэмдэглэлээ.

“Ногоон санаачилга 2025” өдөрлөг 2025 оны 6-р сарын 26-28-нд зохион байгуулагдана
“Ногоон санаачилга 2025” өдөрлөг 2025 оны 6-р сарын 26-28-нд зохион байгуулагдана
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.