Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: 11 удаагийн үйлдлээр бусдын унадаг дугуйг ХУЛГАЙЛЖ, бусдад зардаг байсан этгээдийг олж тогтоосон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн зориулалттай орон сууцны орцноос унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг байсан 28 настай, эрэгтэй “М”-г Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олж, тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тус этгээд нь урьдчилсан байдлаар энэ оны дөрөвдүгээр сараас хойш нийт 11 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлсийг хууль бусаар авч, цахим орчинд зар түгээн худалдаж байсан нь тогтоогдоод байна.

Иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн эд зүйлсээ хяналтын камертай газар байршуулах, шаардлага хангасан цоож, түгжигчийг ашиглан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
 
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.