Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын дээд шүүхээс П.Батчулуун эмчийг цагаатгах шийдвэр гаргалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Улсын дээд шүүх өнөөдөр П.Батчулуун эмчид холбогдох хэргийн Хяналтын шатны шүүх хуралдаан болж, П.Батчулуун эмчийг цагаатгах шийдвэр гаргасныг өмгөөлөгч нь дөнгөж сая мэдээллээ. Тэрбээр "Ямар нэг хувийн сэдэл агуулаагүй, цэвэр ажил үүргээ гүйцэтгэж байсан гэдэг үндэслэлээр түүнийг цагаатгалаа. Шүүхийн шийдвэрийн дагуу одооо түүнийг нэн даруй сууллана" хэмээв.

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцож, анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.6 жилийн ял оноосон юм.

Улмаар улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн тавдугаар сарын 2-нд П.Батчулууны өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлыг хүлээн авч хэлэлцэхээр болсон байдаг. Энэ дагуу УДШ гомдлыг шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой эсэхийг хэлэлцэн ийнхүү цагаатгах шийдвэрийг гаргажээ.

Монгол Улсын эдийн засаг 2.4 хувийн өсөлт үзүүлэв
Монгол Улсын эдийн засаг 2.4 хувийн өсөлт үзүүлэв
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.